БНСУ-ын монополийн эсрэг байгууллага “Google” компанийг торгожээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-09-14 12:14:51

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын монополийн эсрэг зохицуулагч байгууллага Америкийн “Google” компанийг 207.4 тэрбум воноор /176.8 сая ам.доллар/ торгожээ.


Америкийн технологийн аварга компанид торгууль ногдуулах болсны шалтгаан нь тус компани зах зээл дэх давамгай байдлаа урвуулан ашиглаж, гар утасны үйлдлийн систем, программын зах зээл дээрх өрсөлдөөнийг хязгаарласан явдал аж. 


БНСУ-ын монополийн эсрэг зохицуулагч байгууллагаас мэдээлснээр, “Google” компани ухаалаг гар утас үйлдвэрлэгчдээс  "Android" үйлдлийн системийнх нь шинэчилсэн хувилбарыг төхөөрөмжүүддээ суулгах боломжгүй гэрээ байгуулахыг шаарджээ. Энэ нь ухаалаг гар утасны шинэ үйлдлийн систем бүтээхэд шинэлэг зүйлийг хийх боломжийг хязгаарласан гэж үзэж байгаа аж.



Холбоотой мэдээ