Ховд аймаг ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд зургаадугаар байрт шалгарчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-16 11:33:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд зургаадугаар байр, монгол хэлний хичээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарчээ.   

Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр нийт 522.6, монгол хэлний хичээлээр 563 гэх хэмжээст оноо авсан байна. Үүнээс гадна математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр эхний 10-т шалгарчээ.

Ховд аймгийн тухайд энэ жил нийт 1267 суралцагч ЭЕШ өгснөөс таван суралцагч 800 оноо авсан юм.

Боловсролын үнэлгээний төв нь stat.eec.mn цахим сайтаар дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүр ЭЕШ-ын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломж бүрдүүлдэг. Тус сайтаас авсан мэдээллээр Ховд аймаг ийнхүү дундаж онооны үзүүлэлттэй байна гэж ЗДТГ-аас өчигдөр онцлон мэдээллээ.   


Холбоотой мэдээ