Кубад 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-09-17 13:30:42

ХАВАНА. /Prensa Latina/. Куба улсын эмч нар бага сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд хамруулах хөтөлбөрийг пүрэв гаргаас эхлүүлжээ.


Хавана хотын эрүүлийн мэндийн нэгэн төвөөс мэдээлснээр, хүүхдүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн “Soberana 02” вакцинаар дархлаажуулна.


Кубын Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл, есдүгээр сарын 15-наас 11 дүгээр  сарын 15-ны хооронд 2-11 насны 1.1 сая орчим хүүхдийг, есдүгээр сарын 5-наас 11 дүгээр сарын 5 хүртэл 12-18 насны 855 мянган хүүхдийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.


Вакцинжуулалт залуу үеийг халдвараас хамгаалаад зогсохгүй сургуулиудын танхимын хичээлийг хурдан эхлүүлэхэд тусална гэж Кубын эрх баригчид мэдэгджээ. Одоогийн байдлаар тус улсын сургуулиуд зайнаас хичээллэж байгаа бөгөөд сурагчдад зориулсан теле хичээлийг улсын телевизээр үзүүлж байгаа юм.


Есдүгээр сард Кубад мөн жирэмсэн болон амаржсан эхчүүдийг вакцинжуулж дуусна. Кубын 11 сая иргэнээс 4.33 сая орчим нь дотоодын  “Abdala”, “Soberana 02” вакциныг хийлгэжээ. Кубын эрх баригчид хүн амаа вакцинжуулах ажлыг энэ оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.


Албан ёсны мэдээллээр, Куба улсад 768 мянга гаруй хүн халдвар авч, 6 523 хүн нас барсан бол 730 мянга гаруй өвчтөн эдгэрчээ.


Холбоотой мэдээ