Хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Монголын мэдээ | Хууль
uransolongo49@gmail.com
2021-09-21 13:52:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гараг бүр иргэдэд 9.00-17.00 цагийн хооронд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.


НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг юм.


Энэ сарын өдөрлөг маргааш 9.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Холбоотой мэдээ