Бээжингийн Олимпын зурагт хуудаснуудыг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-09-23 10:57:04

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2022 онд болох өвлийн Олимп, Паралимпын наадмын зурагт хуудаснуудыг Бээжингийн дизайны долоо хоног үйл ажиллагааны нээлтийн ёслолын үеэр танилцууллаа.


Олимпын зурагт хуудас нь наадмын илэрхийлэл хийгээд дүрслэлийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой. “Бээжин-2022” наадмын хувьд албан ёсны болон сурталчилгааны гэсэн хоёр төрлийн зурагт хуудаснуудыг танилцуулжээ.


“Ирээдүйн зүг хамтдаа” хэмээх уриа бүхий Бээжингийн өвлийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос танилцуулсан албан ёсны зурагт хуудас нь гурван хос зургаан зургаас бүрдсэн байна.





Харин сурталчилгааны зурагт хуудаснуудын хувьд өвлийн Олимп, Хятадын соёл уламжлал, зохион байгуулах хотын онцлог, өвлийн спортын төрлүүдийг тодотгон харуулжээ. 






Сурталчилгааны 11 зурагт хуудсыг дизайны тэмцээнд ирүүлсэн олон мянган бүтээл дундаас сонгон шалгаруулжээ. 







Холбоотой мэдээ