“Boeing” хар салхинд нэрвэгдсэн бүсийн сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-23 13:50:05

ВАШИНГТОН. /AP/. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани “Айда” хар салхинд нэрвэгдсэн бүсийн сэргээн босгох ажилд хандивын сангаараа дамжуулан нэг сая ам.доллар хандивлана гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.


Энэхүү хандивын тэн хагасыг байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн өмнөд нутгийн Луизиана муж улс болон зүүн хойд нутагт түр хоргодох байр, хоол хүнс, ундны ус зэрэг шаардлагатай тусламж үзүүлэхэд зориулан Америкийн Улаан загалмай нийгэмлэгт хандивлана.


Boeing” компанийн Үндэсний стратеги хариуцсан дэд тэргүүн Женнифер Лоу, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсийн оршин суугчдын төлөө санаа зовниж буйгаа илэрхийлээд, “Boeing”-ийн хамт олон цаашид тусламж үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн байна. Үлдсэн 500 мянган ам.долларыг цэвэрлэх, засварлах, сэргээн босгох үйлсэд зориулан холбогдох байгууллагуудад хандивлах ажээ. 

Холбоотой мэдээ