Баян-Өлгий аймаг шатахууны 10-14 хоногийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-23 20:25:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг өнөөдрийн байдлаар шатахууны 10-14 хоногийн нөөцтэй байна.

Тодруулж хэлбэл, тус аймгийн шатахуун импортлогч 9 аж ахуйн нэгжийн агуулахад АИ95 бензин 19 тонн, АИ92 бензин 857 тонн, А80 бензин 326 тонн, дизель түлш 2736 тонн байгаа аж. Харин зарим аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотоос нэмж шатахуун татаж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв.

Үнийн хувьд тогтвортой, АИ92 бензин 2330, А80 бензин 2300, дизель түлшийг 2250 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа.

Сүүлийн хэд хоногт "Шунхлай", "ТЭС Петролюм"-ын шатахуун түгээх станцууд 30 мянган төгрөгөөс дээш төгрөгөөр шатахуун худалдахгүй хэмээн хязгаарлалт тогтоогоод байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагч өнөөдөр албан шаардлага хүргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ