БНСУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-09-24 15:15:42

СӨҮЛ. /KBS/. БНСУ-ын ханган нийлүүлэгчдийн дунд бараа, үйлчилгээний үйлдвэрлэгчийн үнийн индекс арван сарын турш тасралтгүй өссөн хэвээр байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэж тус улсын Төв банкнаас /BOK/ өнөөдөр танилцуулсан мэдээлэлд дурджээ.


Үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ наймдугаар сард 110.72 байсан нь өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ наймдугаар сарын байдлаар 2.1 хувиар өссөн бол мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ мөн хугацаанд 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.


Ханган нийлүүлэгчдийн дунд бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөж, тээврийн үйлчилгээ, хоолны газар, байрны үйлчилгээний өртөг нэмэгджээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ наймдугаар сард мөн 4 хувиар өссөн бол үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 3 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ