Торнело платформ хэрэглэгчийн гарын авлага гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-27 15:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбооноос Торнело хэрэглэгчийн гарын авлагыг тус холбооны гишүүн шатарчид, шатар сонирхогчид, өсвөрийн тамирчдадаа зориулан гарын авлага гаргасан байна.


Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос зохион байгуулж буй тив, дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнийг онлайн шатрын тэмцээний платформ TORNELO цахим хуудсан дээр зохион байгуулж байгаа энэ цаг үед уг гарын авлага тун эрэлт хэрэгцээтэй юм.


Энэхүү гарын авлагын эхийг шатрын спортын мастер, ДШХ-ны Онлайн/Хайбрид шүүгчийн лицензтэй олон улсын шүүгч Г.Оюунчимэг бэлтгэжээ. МШХ-нд олгосон эрхээр суралцсан ДШХ-ны онлайн/хайбрид шүүгчийн сургалтын сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэгийг гарын авлагад ашигласан юм байна.







Холбоотой мэдээ