“Brent” нефтийн үнэ 80 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-28 13:35:52

МОСКВА. /RIA Novosti/. “Brent” маркийн нефтийн үнэ гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 2018 оны намраас хойш анх удаа нэг торх нь 80 ам.доллар давжээ.


Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.85 хувиар өсөж, нэг торх нь 79.36 ам.доллар, 11 дүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 0.83 хувиар өсөж, нэг торх нь 80.19 ам.доллар болсон бол мягмар гаргийн өглөөний арилжааны явцад 80.35 ам.долларт хүрсэн байна. “Brent” маркийн нефтийн үнэ өмнө нь 2018 оны 10 дугаар сарын 23-нд 80 ам.доллар давж байв.   


Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн 11 дүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 76.09 ам.долларт хүрч, 0.85 хувиар өссөн байна.


Нефтийн үнэ ийнхүү өссөн нь дэлхийн түүхий эдийн зах зээл дэх эрэлтийн төлөв сайжирч байгаагийн зэрэгцээ нийлүүлэлт удаашралтай өсөж байгаатай холбоотой байна. "Хийн үнэ өндөр байгаа нь хэрэглэгчдийг бусад түүхий эд рүү шилжихээс аргагүйд хүргэж байгаа тул нефтийн эрэлт өдөрт 500 000 торхоор өсөж магадгүй" гэж “Commonwealth Bank of Australia” банкны түүхий эдийн зах зээлийн шинжээч Вивек Дхар Блүүмберг агентлагт ярьжээ.


Холбоотой мэдээ