ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг өөрчлөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-28 17:15:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. 


Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “Б.Саруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга” гэснийг “А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх” гэж, “А.Бямбажаргал Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга” гэснийг “О.Мөнхсайхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор” гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруусан байна.


Төслийн талаарх Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дээрх тогтоолыг баталлаа. 

Холбоотой мэдээ