“Аква повер”компани 2030 хүртэл хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-19 17:03:26

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.  Шадар сайд Т.Доржхандын урилгаар манай улсад ажиллаж буй Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн үүсгэн байгуулагч Мохамед Абунаяан сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлэв.


“Аква повер” компани Монгол Улсад 2030 он хүртэл хугацаанд 10 ГВт хүртэлх хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа юм. Мөн бүтээн байгуулалтын шатанд 50 мянган ажлын байр бий болгох, тархмал эх үүсвэр болон Дата төвийн эрчим хүчний эх үүсвэрт тус тус хөрөнгө оруулах боломжтой гэдгээ мэдэгдээд буй.


Мөн ногоон устөрөгч үйлдвэрлэх судалгааг хамтарч эхлүүлэхээр тохиролцов гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ