Төв аймагт түлээ, нүүрс шуудай нь 5000 төгрөг байна

ОРОН НУТАГТ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-10-01 21:49:05

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн төв буюу Зуунмод сумын гэр хорооллын бүсэд 3300 гаруй айл өрх бий. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан айл өрхүүд галлагаа хийж, түлээ, нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс Төв аймагт мод, нүүрсний үнэ ямар байгаа талаар Зуунмодны түлээ, нүүрсний нэгдсэн захын худалдаа эрхлэгчдээс тодрууллаа. 

 

-Энэ жилийн хувьд түлээ, нүүрсний үнэ хэр байна вэ?

-Нэг шуудай мод болон нүүрсийг 5000, ачааны портер машины үндсэн тэвшээр нүүрсийг 160 мянган төгрөгөөр борлуулж байна.

-Худалдаж буй нүүрсээ хаанаас татаж байна?

-Жил бүр Багануурын гүний уурхайгаас нүүрсээ оруулж ирдэг. Цаашид хүйтний эрч чангарч, иргэдийн худалдан авалт нэмэгдэх тусам бид үнийн дүнгээ буулгах төлөвлөгөөтэй байгаа.

-Урьд жилүүдэд модны үнэ арай хямд байсан. Энэ жилийн хувьд нэмэгдсэн харагдаж байна.

-Тийм ээ. Бид өмнө нь Төв аймгийн Мөнгөнморьт сумаас мод бэлтгэлээ хийдэг байсан ч шатахууны үнэ өссөнтэй холбоотой урсгал зардал ихэссэн. Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг модны захаас мод бэлтгэлээ татаж байгаа.

-Сайжруулсан түлш худалдах уу?

-Өмнө жил сайжруулсан түлшний худалдан авалт маш бага байсан учраас энэ жил дахин худалдах бодолгүй байна.

 

 

Холбоотой мэдээ