Амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-10-01 12:17:33

Хятадын нам төрийн удирдлагууд өчигдөр Чөлөөлөх дайнд амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөв.

Бээжингийн Тянь Ань Мэний талбайд болсон уг ёслолд Хятад улсын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Көчян нар оролцжээ.

Энэ жил тохиож буй Чөлөөлөх дайны 70 жилийн ойг Хятад улс урьд хожид байгаагүй сүр дуулиантай тэмдэглэж байгаа бөгөөд улсын дотоодод “Японы эсрэг Хятадын ард түмний дайн”  хэмээх үгийг мартадахааргүй цээжлүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрийг Чөлөөлөх дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан юм.

 

Хөххот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд