Бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-07 07:28:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн нэгэн. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

 

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

Холбоотой мэдээ