ӨНӨӨДӨР: Улсын гуравдугаар төв эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2021-10-07 07:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 7-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт НОК-оос коронавирустэй тэмцэх ажил, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт,  мөн зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар өөрийн байрандаа мэдээлнэ.

14.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 93116060

Холбоотой мэдээ