Дарьганга суманд хунгийн баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-08 10:24:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эдгээр өдрүүдэд Дарьганга сумын Ганга, Дуут нууранд хун шувууд чуулж байгаа. Үүнийг түшиглэн энэ сарын 10-ны өдөр Дарьгангын байгалийн цогцолбор газар /БЦГ/ болох Ганга нуурын хөвөөнд “Хунгийн баяр-2021” үйл ажиллагааг зохион байгуулна. 

Хунгийн баяр нь байгаль хамгаалах чиглэл, шувууд болон ус намгархаг газрын хамгааллын талаарх мэдээллийг ард иргэдэд давхар хүргэхээрээ онцлог. Цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалгын хүрээнд үүнийг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болгох зорилготой. Тиймээс багагүй ач холбогдол өгч байгаа гэв.

"Хунгийн баяр-2021"-ыг аймгийн БОАЖГ, Дарьганга сумын ЗДТГ, Дарьгангын БЦГ-ын захиргаа, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамран зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ