“Мөнгөнморьт арт” судалбар зургийн үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-10-08 17:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгөнморьт артбайгалийн судалбар зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Үзэсгэлэнд найман уран бүтээлч 30 гаруй бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд байгалийн судалбар зургуудаас амьд гоо үзэсгэлэн, Их хааны өлгий нутгийн нууцлаг сүр хүч, намрын тэргүүн сарын хяруу унасан манантай өглөө, голын намуухан урсгалын чимээг мэдрэх боломжтой


Тус үзэсгэлэнд Монгол Улсын СГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач С.Төгс-Оюун болон МУЭ-ийн гишүүн зураачид оролцож байна.

 

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас захиргаа байгуулагдсаны 30 жилийнхээ ойг угтанМөнгөнморьт артбайгалийн судалбар зургийн аялал зохион байгуулж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Цагаан арал хэмээх үзэсгэлэнт нутаг, Их Бурхан Халдун Хайрханы зулай өнгийх газарт 8 дугаар сарын 25-30-нд уран бүтээлчид судалбар хийсэн юм. Эдгээр судалбар зургаараа зураачид ийнхүү үзэсгэлэн гаргаж буй юм.

 

Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газраас уран бүтээлчдийг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулан танилцуулах, уран бүтээлийн судалгаа хийх, бүтээл төрөх боломжийг бүрдүүлэх, цаашид хамтран судалбар зургийн аялал, үзэсгэлэн зохион байгуулах хамтын ажиллагааны эхлэл болж буйг уран бүтээлчид онцолж байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл нээлттэй байх юм.

Холбоотой мэдээ