Өнөөдөр Балжинням, Дашнямтай өдөр тохиож байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-10-09 08:30:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 10 дугаар сарын 09. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын 03. Санчир гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв муу үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадыг үйл, цэрэг цгдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

 

Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд малтай, баялаг төгс болно хэмээжээ.

Холбоотой мэдээ