Малчид хэрэгцээт өвсний 64,0 хувийг бэлтгэжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-10-09 10:47:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт малчдын түвшинд 71.4 мянган тонн өвс, 3,1 мянган тонн ногоон тэжээл, 67,0 тонн үйлдвэрийн тэжээл, 1,0 мянган тонн гар тэжээл, 377,0 тонн хужир, шүү бэлтгээд байна.

- Хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд  1200 гаруй техник, 1600 гаруй гар хадуур, 4260 хүн хүч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 111.2 мянган тонн байгалийн хадлан, 12.0-15.0 мянган тонн ногоон тэжээл, 10.6 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тонн гар тэжээл, 13.1 мянган тонн давс хужир, шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж, сумдад хүргүүлсэн. 

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөгөөр нийт суманд хадлан, тэжээл бэлтгэлийн ажлыг чанартай, шуурхай зохион байгуулах, малдаа хүрэлцэхүйц хэмжээний өвс, тэжээлийг бэлтгэж нөөцлөх, эр сувай малыг зах зээлд борлуулах, малчдын хувийн бэлтгэлийг сайтар хангуулах чиглэлээр зөвлөмж чиглэл өгч байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

    2021-2022 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 10.6 мянган малчин, мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 3.5 сая толгой мал өвөлжүүлэхээр бэлтгэлийн ажлыг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ