Өнөөдөр 4000 гаруй иргэнийг дархлаажуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-12 08:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 21 баг, суурин 49 цэгт 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.


Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Холбоотой мэдээ