17 сумын ковидын тасагт нийт 59 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт түргэвчилсэн тестээр 179 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 12636 боллоо.
Аймгийн хэмжээнд хоногт 79 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 110 хүн эдгэрчээ. Аймгийн
хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 360
батлагдсан тохиолдол, 20 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 65 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд
1371 хүн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн
эмчилгээнд шинээр 46 хүн нэмэгдсэн байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд
буй ковидын тасгуудад нийт 59 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж
байна.
Дээрх тохиолдлоос жирэмсэн 20, 17 хүртэлх насны 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нэн хүнд гурав, хүнд
16, хүндэвтэр 74 хүн тус тус эмчлүүлж байна.