Хоёр сургууль “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-14 12:45:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумын eрөнхий боловсролын сургуульд Сурагчийн хөгжлийг дэмжих танхим байгуулжээ.  

Монгол Экологи төв ТББ нь Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийнхөө хүрээнд, Европын холбооны санхүүжилтээр энэхүү танхимыг тохижуулсан байна. 

Энд eрөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий компьютер, интернет орчин бүрдүүлж, ном, хүүхдэд ээлтэй тавилга зэргийг суурилуулжээ.

Уг танхимыг сурагчид өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэлд ашиглана.  


Холбоотой мэдээ