Зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн дөрөв дэх шалтгаан болж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-10-15 17:18:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах, нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд  нэвтрүүлэх “МонПэн” загвар төслийг Дундговь аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Төслийг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, АШУҮИС-ийн удирдлага, сургагч багш нар Дундговьд ирж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх 4 өдрийн цогц арга зүйн сургалтыг зохион байгуулах ажээ.

Тус аймгийн хувьд зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн дөрөв дэх шалтгаан болж, нийт өвчлөлийн 10,3 хувь, нас баралтын 40,3 хувийг эзэлж байна.

Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны өвчний эрсдэл, чихрийн шижинтэй иргэдэд тавих хяналт сайжирч, халдварт бус өвчлөл, эндэгдэл буурах ач холбогдолтой болно хэмээн төслийн багийнхан тодорхойлжээ.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төслийн удирдлагын багтай уулзалж, Дундговь аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх энэхүү төслийн хүрээнд халдварт бус өвчлөл ялангуяа зүрх судасны өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц арга хэмжээг авч, төслийг үе шаттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж  ажиллах саналаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ