Хөрөнгийн биржид 5 ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-14 18:50:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 43 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 233.7 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 27 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Махимпекс (MMX+5.21%), "Улсын их дэлгүүр" (UID+4.84%), "Дархан гурил тэжээл" (DAR +7.01%), "Хэрлэн Хивс" ХК (HRL +14.29%) болон "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +14.96%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Хөвсгөл алтан дуулга" (ADU -10.78%), "Монгол савхи" (UYN -13.13%), "Хай би ойл(HBO -12.28%), "Айтүүлс" (ITLS -11.06%), "Атар-Өргөө" (ATR -9.33%), "Гурил тэжээл Булган" (GTJ -12.24%), "Оллоо" (OLL -7.27%), "Цагаантолгой" (TSA -6.86%), "Түшиг Уул" (TUS -6.77%), "Ар баянхангай" (ABH -6.25%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -4.9%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 25,509 ширхэг нэгж эрхийг 11,165,812 төгрөгөөр арилжив. Компанийн бондын арилжаагаар 10 ширхэг Инвескор бондыг 97,000 төгрөгөөр, 2 ширхэг Эрдэнэс таван толгой” ХК-ийн ЭТТ бондыг 200 ам.доллароор тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.29 хувиар буурч, 40,163.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,843,777,380,309.99 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ