NEAR холбооны төлөөлөгч Дундговьд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-06 19:11:14

БНСУ- ын Кёнсанбүг мужийн Пусан хотод байршдаг Зүүн хойд Азийн нутгийн засаг захиргаадын холбооны Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Квон Нам Вон Дундговь аймагт айлчиллаа.

Ирэх 8 дугаар сард болох Зүүн хойд Азийн залуу удирдагч форум, 9 дүгээр сард ОХУ- ын Эрхүү хотод болох NEAR холбооны 11 дүгээр бүгд хурал, 11 дүгээр сард болох “NEAR-2016 Олон улсын форумын зарыг хүргэж, гишүүн орон нутгийн санал бодлыг газар дээр нь сонсохоор Монгол Улсад ажиллаж байгаа нь энэ ажээ.

Ноён Квон Нам Воныг Дундговь аймгийн Засаг даргын орлогч Н. Мэндсайхан хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр ноён Квон Нам Вон NEAR холбооны зохион байгуулах дээрхи чухал арга хэмжээнд Дундговь аймгийн удирдлагуудыг оролцохыг урьжээ.

NEAR холбоо нь  1996 оны 9 дүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Хятад, Япон, Орос 4 улсын 29 орон нутгийн захиргаадын дарга нар чуулж, харилцанашигтай эрх тэгш зарчмаар хоорондын харилцаа, хамтын ажиллагаагхөгжүүлж, бүс нутгийн хамтын хөгжил, дэлхийн энх тайвны үйлсэдхувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан түүхтэй. Удаад нь БНАСАУ, Монгол улс гишүүн болж, өдгөө 6 улсын 70 гаруй гишүүн байгууллагатай болсон байна.

2014 оны аравдугаар сард БНСУ- ын Жолланам мужид болсон холбооны 10- р бүгд хуралд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид  11 дүгээр бүгд хурлаа 2016 онд ОХУ- ын Эрхүү мужид зохион байгуулахыг санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд мөн 2016 он гэхэд Холбооны гишүүний үндсэн хураамж нэвтрүүлэх саналыг хэлэлцсэн ажээ.

Ноён Квон Нам Вон гишүүн орон нутгийн үндсэн хураамж нэвтрүүлж эхэлж байгаа талаархи мэдээллийг уулзалтынхаа үеэр хүргэж, ОХУ- д болох холбооны Бүгд хурлаар шийдэх асуудлыг Засаг даргын орлогчид танилцуулав.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ