Халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа ч тайвшрах болоогүй

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-18 13:12:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар сүүлийн 24 цагт 74 хүнээс илэрсэн байна. Тодруулбал, Арвайхээр суманд 21, Бат-Өлзий суманд 16, Уянга суманд 9 тохиолдол батлагджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 898, гэрээр 909 хүн эмчлүүлж байна.


Сүүлийн өдрүүдэд коронвирусний халдвар буурах төлөвтэй байгаа ч тайвшрах болоогүй гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Өнгөрөгч долоо хоногт халдварын тохиолдол Арвайхээр суманд буурч, Хархорин, Есөнзүйл, Уянга, Хужирт, Богд суманд нэмэгджээ. Нэн хүнд, хүнд, хүндэвтэр хүний тоо нийт эмчлүүлэгчдийн 10 орчим хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногийн түвшнээс өссөн үзүүлэлттэй байна.

Халдварын улмаас нас барсан хүний тоо 43 боллоо. 

Холбоотой мэдээ