Миний гудамж миний гэр аянд 560 өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-18 15:43:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  зорилтот багуудын гэр бүлүүдэд хүрч ажиллах, нийгмийн суурь үйлчилгээ авах боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг нь илрүүлж, хариу арга хэмжээ авах  зорилготой “ Миний гудамж миний гэр” аян эхэллээ. Аяны хүрээнд зорилтот бүлгийн гэр бүл, хүүхдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг салбар дундын оролцоотой зохион байгуулж байна. Энэ үеэр  Мөрөн, Түнэл сумын ИТХ, ЗДТГ, ДЗМОУБ-ын “Хөвсгөл” орон нутгийн хөтөлбөр хамтран Хөх толгой, талын хонхор, 13-р багийн элстийн арын 560 өрхийг хамруулан 1 сарын хугацаанд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг, явуулын сургалт, үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Тус хороодын хувьд аймгийн Цагдаагийн газарт хандсан иргэдийн дуудлага өндөртэй, төрийн үйлчилгээг авах боломж хязгаарлагдмал өрхүүдтэй энэхүү аяны хугацаанд тулж ажиллахыг зорьж байна”  гэдгийг ГБХЗХГ-ын дарга   Ч.Дашбаяр хэлж байлаа.

Холбоотой мэдээ