Хотын ойн өдөр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-18 15:52:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ойн өдрөөр таван хүүхэд төржээ. 

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд шинэ төрсөн хүүхдүүдийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл илэрхийллээ.

Нэг охин, дөрвөн хүүгийн аав, эмээ нарын төлөөлөл уг үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхдүүдэд нь “Шинэ иргэн батламж”, бэлгийн багц гардууллаа. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхний хүүхэд 03 цаг 10 минутад үйл мэтгэх охин мэндэлсэн бол төрөлх хотынхоо ойн өдөр аав, ээж, эх орондоо бүл нэмэн ирсэн иргэдийн дөрөв нь үнэг хайчлах хүү төрлөө хэмээн аймаг, орон нутгийн удирдлагууд бэлгэшээж байлаа.

Холбоотой мэдээ