ОХУ-д коронавирусний халдварын 34 325 шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-10-18 17:07:12

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо таван өдөр дараалан дээд үзүүлэлтэд хүрлээ. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 34 325 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Халдвар авсан нийт хүний тоо 8 саяыг давж, 8 027 012 болсон байна. 


Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 2821 (8.2 хувь) нь шинж тэмдэггүй халдвар тээгчид байжээ.


Нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол ОХУ-ын нийслэл Москва хотод илэрсэн байна. Тус хотод 6823 тохиолдол бүртгэгдсэн бол Санкт-Петербургт 3097, Москва мужид 2768 хүн шинээр халдвар авчээ.


Идэвхтэй гэж нэрлэгддэг өвчтөнүүдийн тоо, өөрөөр хэлбэл одоо эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тоо 785 647 болж нэмэгдсэн байна.


Сүүлийн 24 цагт халдвараас эдгэрсэн нийт хүний тоо 16 431-ээр нэмэгдэж, 7 017 055 болсон бол нас барсан тохиолдлын тоо 998-аар нэмэгдэж, 224 310-т хүрчээ.


Холбоотой мэдээ