Хятадын эдийн засаг эхний гурван улиралд 9.8 хувиар өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-18 17:32:44

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБэнэ оны эхний гурван улиралд 82.31 их наяд юаньд /12.79 их наяд ам.доллархүрснээр өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өслөө гэж тус улсын Үндэсний статистикийн газраас өнөөдөр мэдээллээ. Энэхүү үзүүлэлт нь энэ оны эхний хагаст 12.7 хувиар өссөн юм.


Хятадын эдийн засаг 2021 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлт хоёрдугаар улиралд 7.9 хувь, нэгдүгээр улиралд 18.3 хувьтай байсан юм.


Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, эдийн засаг эхний есөн сарын хугацаанд “COVID-19” халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдсэн, хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн зэрэг олон хүчин зүйлийг даван туулж, голлох үзүүлэлтүүд үндэслэлтэй хүрээнд буурсан дүн үзүүлснээр сэргэлтийн эрчээ хадгалжээ.


Мөн цахилгаан, нүүрсний нөөц хязгаарлагдаад буй нь түр зуурын үзэгдэл бөгөөд түүнээс үүдэн эдийн засагт гарах үр дагаврыг хянан зохицуулах боломжтой гэдгийг Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй онцолсон байна.


Энэ оны эхний гурван улиралд аж үйлдвэрийн гарц өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувиар өссөнөөр хоёр жилийн дундаж өсөлт 6.4 хувьд хүрчээ. Мөн жижиглэн худалдаа 16.4 хувиар өсөж, сүүлийн хоёр жилд дунджаар 3.9 хувиар өссөн байна. Хот суурин газрын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 4.9 хувьд хүрснээр өмнөх сарынхаас 0.2 нэгжээр буурчээ. 

Холбоотой мэдээ