Цахилгааны хязгаарлалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-20 17:24:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт цахилгааны хязгаарлалт хийхийг иргэддээ анхаарууллаа.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын аваарын захиалгат ажил хийх аж. Тавантолгой – Даланзадгад чиглэлийн 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэгээр илэрсэн гэмтэл устгах зайлшгүй шаардлагатай байгаа гэж мэдээллээ. Уг ажлыг энэ сарын 21-ний өдрийн 11:00-14:00 цагийн хооронд гүйцэтгэх бөгөөд энэ хугацаанд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах болсныг анхааруулж байна. Иймд хэрэглэгчид цахилгааны хэрэглээндээ зохицуулалт хийн, нөөц үүсгүүрийн бэлэн байдлаа хангах шаардлагатай болжээ.
Даланзадгад, Ханхонгор, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган сумын цахилгаан эрчим хүчийг хязгаарлах аж.
Холбоотой мэдээ