Аймгийн Онцгой комисс хуралдлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-10-20 17:50:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 28 дугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар тодорхой цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцэв.

Нэн тэргүүнд коронавирусний батлагдсан тохиолдлоор эмчлүүлэгсдэд шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн баллон, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг АНЭ-т худалдан авахад зарцуулах 20 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Халдвар хамгааллын дэглэм зөрчиж, үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоод байгаа ААНБ-ын хоригийг 10 дугаар сарын 31 хүртэл хэвээр мөрдүүлэх, шинжилгээ болон үзлэгийн нэг цэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, усан бассейн болон аймгийн Нийтийн номын санг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн хэвийн ажиллах боломжоор хангах зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.

Мөн энэ удаагийн хурлаар аймгийн Шуурхай штабын бүтэц, ажиллах журмын төслийг шинэчлэн баталсан байна. 

Холбоотой мэдээ