“Үзэхийн хязгаар” хэсгийн бүтээлүүд өнөөдөр үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2021-10-21 14:14:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 4 дэх хоногтоо үргэлжилж байна. 


Наадмын өнгийг тодорхойлогч гол үзвэрүүд “Үзэхийн хязгаар” хэсгээр өнөөдөр үзэгчдэд хүрэх юм. Тус хэсэг 1921 оны Монголд өрнөсөн Ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин хэрхэн оролцож байсан тухай өгүүлэх “Ардын элч” киногоор нээлтэй хийх билээ. Мөн Энэтхэгийн найруулагч Паял Кападия Бомбейгийн “Энэ шөнө би юу ч мэдэхгүй” баримтат кино, Мьянмарын найруулагч Маун Саны “Мөнгө дөрвөн хөлтэй” зэрэг бүтээлүүд дэлгэцнээ гарна. Уг кино нь найруулагч Маун Саны ахны уран бүтээл бөгөөд Мьянмарын кино зохиолын сангаас шүүгчдийн шагнал хүртсэн ба түүний “Голын нөгөө эрэгт” киноны зохиол нь Локарно олон улсын кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрт шалгарч байжээ.


Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын хүрээнд 2021 оны 10-р сарын 18-24-ны өдрүүдэд гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна уу.

Холбоотой мэдээ