Японыг зорих жуулчдын тоо 99 хувиар буурчээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-10-21 17:19:35

ТОКИО. /NHK/.  Япон улсыг зорих жуулчдын тоо энэ оны есдүгээр сарын байдлаар 2019 оны мөн үетэй харьцуулахад 99 гаруй хувиар буурсан гэж тус улсын орон нутгийн хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ.


Япон улс албан ажил болон зайлшгүй шалтгаанаар ирж буй гадаадын иргэдээс бусад жуулчдыг халдварын нөхцөл байдалтай холбогдуулан энэ оны нэгдүгээр сараас хойш хилээрээ нэвтрэхийг хориглосон юм.


Тус улсын Үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2019 оны есдүгээр сарын байдлаар Япон улс 2.27 сая жуулчин хүлээн авч байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 17700 орчим гадаадын жуулчдыг хүлээн авсан нь 99.2 хувиар буурсан үзүүлэлт ажээ.


Тодруулбал, гадаадын жуулчдын дотор БНХАУ-аас 4000, БНСУ-аас 2200, АНУ-аас 1700, Вьетнамаас 1000 хүн тус улсад ирсэн байна.


"Цар тахлын улмаас аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ огцом буурсан. Үүнээс гадна шатахууны үнэ өсөж байгаа нь нийтийн тээвэрт нөлөөлж болзошгүй юм” гэж Японы Аялал жуулчлалын агентлагийн комиссар Коичи Вада хэлжээ. 

Холбоотой мэдээ