Малчид 25 мянган тонн өвс хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-21 17:12:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу сумдын аюулгүйн нөөцөд 2850 тн өвс, 950 тн тэжээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 69 хувь, аймгийн аюулгүй нөөцөд 100 тн өвс, 400 тн ногоон тэжээл, 150 тн тэжээл бүрдүүлэхээс 76 хувьтай байна. Нийт дүнгээр аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. 

Малчдын түвшинд 25047 тн өвс, 8349 тн гар тэжээл, 16968 тн хужир шүү бэлтгэхээс 21805 тн өвс, 7520 тн гар тэжээл, 12602 тн хужир шүү бэлтгэж, 87.4 хувийн биелэлттэй байна.

Холбоотой мэдээ