Намагт шигдсэн иргэний амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-22 17:22:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 21-ний 05:38 цагт нэг иргэн намагт шигдсэн тухай дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид таван км зам туулан 05:50 цагт очиход Дунд намаг гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э /25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсан байна. Аврах багийнхан 1 цаг 10 минут ажиллаж уг иргэнийг аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.


Холбоотой мэдээ