Колумбийн цуутай мансууруулах бодисын наймаачныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-24 15:16:04

БОГАТА. /Anadolu/. Колумбийн цуутай мансууруулах бодисын наймаачин Дайро Антонио Исугаг аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилсан талаар тус улсын Засгийн газар бямба гарагт мэдэгджээ. 


Отониэль нэрээрээ цуутай Д.Исуга нь “Gulf Clan” гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч бөгөөд дэлхийн “хамгийн аюултай” мансууруулах бодисын наймаачин юм” гэж Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгдсэн байна. 


“BBC” телевизийн мэдээлснээр, Колумбийн Засгийн газар түүний хаана байгаа талаар мэдээлсэн хүнд 800 мянган ам.долларын шагнал амлаад байсан бол АНУ түүнийг устгах боломж олгох мэдээлэлд 5 сая ам.долларын шан харамж өгөхөө мэдэгдээд байжээ. 


Д.Усугаг Колумбийн баруун хойд нутгийн Антиокиа муж дахь нуувчнаас нь баривчилсан бөгөөд тус муж нь Панамын хилээс холгүй оршдог юм. Ерөнхийлөгчийн мэдээлснээр, гэмт этгээдийг баривчлах ажиллагааны үеэр нэг цагдаа амиа алджээ.

Холбоотой мэдээ