Дуучин Эд Ширан “COVID-19”-ийн халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-25 15:49:38

ЛОНДОН. /CNN/. Английн дуучин Эд Ширан “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарсан талаар ням гарагт олон нийтэд мэдэгджээ.


Өдгөө 30 настай дуучин “Instagram” хуудсандаа, COVID-19”-ийн шинжилгээний хариу маань эерэг гарсан таагүй мэдээг та бүхэнд дуулгаж байна. Миний бие Засгийн газрын удирдамжийг даган өөрийгөө тусгаарлаж байна” хэмээн нийтэлжээ.


Э.Ширан шүтэн бишрэгчдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан “=” нэртэй дөрөв дэх цомгоо баасан гарагт худалдаанд гаргахаар товлоод буй юм. Тэрбээр энэхүү цомгоо бичүүлж эхэлснээсээ хойш дөрвөн жилийн дараа сонсогчдын хүртээл болгох гэж байгаа билээ.


Дуучин урьдчилан төлөвлөсөн ажлуудаа биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон тул ярилцлага, тоглолтуудаа гэрээсээ хийхийг хичээнэ хэмээгээд, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгож буйдаа хүлцэл өчжээ. Тэрбээр нийтлэлдээ вакцинд хамрагдсан байсан эсэх талаараа дурдаагүй ч энэ оны долоодугаар сард Английн хөтлөгч Жеймс Кордены “The Late Late Show with James Corden” шоунд оролцох үеэрээ “Shape of You” дууныхаа үгийг өөрчлөн дуулж, вакцинд хамрагдахыг олон нийтэд уриалсан юм. 

Холбоотой мэдээ