Их Британийн хатан хаан “COP26”-д оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-27 12:09:45

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хатан хаан Элизавета Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хуралд /COP26/ оролцохгүй болсон талаар Букингемийн ордон мягмар гарагт мэдэгдлээ.


Хатан хаан эмч нарын зөвлөсний дагуу амрахын тулд ийнхүү шийдвэрлэжээ. Букингемийн ордны мэдээлснээр, хатан хаан үйл ажиллагаанд биечлэн оролцохооргүй болсондоо сэтгэл дундуур байгаа ч хуран цугласан төлөөлөгчдөд цахимаар үг хэлэх ажээ.


Өдгөө 95 настай хатан хаан өнгөрсөн долоо хоногт Умард Ирландад айлчлахаар төлөвлөж байсан боловч өөрт нь амрах хэрэгтэй хэмээн зөвлөсний дагуу айлчлалаа цуцалж, лхагва гарагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан юм. 

Холбоотой мэдээ