Байнгын хороо Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-08 12:36:04

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох асуудлыг хэлэлцэв.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг томилох тухай саналыг танилцуулсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ төрийн албанд аль болох халгаа сэлгээ хийхгүй байх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн яамыг одоогийн Засгийн газрын бүтцэд үлдээх эсэхийг тодруулав.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, "Иргэдээ ажилтай, ажлын байраар хангадаг байхын тулд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан яамтай байх нь зөв юм" хэмээн хариулсан. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн бөгөөд бизнес бүлэглэлүүдийн нөлөөнд автахгүй байх хэрэгтэй хэмээн захив.

Үүний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 100 хувийн саналаар дэмжлэг авав.

Б.Туул

 

Холбоотой мэдээ