Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 хүний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ өнгөрсөн сарын 25-29-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 260 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 376 мэдүүлгийг хянан үзэхээс 250-ийг нь шийдвэрлэжээ. Одоогоор 126 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Мөн дээрх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй
холбоотой 43 гомдол, мэдээллийг шалгаж 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн
бөгөөд одоогоор 34 гомдол шалгагдаж байна.