ӨНӨӨДӨР: Ойн салбарын үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-08 09:22:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 8-нд болох үйл явдлын тойм:


10.00 цагт Их наяд плазагийн 6 давхарт Ресторан, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдана.  Утас: 90793333, 99763656


11.00 цагт Хангарди ордны 4 давхарт Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх аяны дүгнэлт, цаг үеийн  мэдээллийн талаар  Нийслэлийн  Агаарын  бохирдолтой тэмцэх газар, “Таван Толгой Түлш” компани, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан  хэвлэлийн хурал  болно. 


Төрийн ордонд: 


09.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд Ойн салбарын Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-наас зохион байгуулна.


09.00 цагт “Үндсэн хууль” танхимд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан болно. 


10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болно.


10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.


10.00 цагт “Их засаг” танхимд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.


14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.


14.00 цагт “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.


14.00 цагт “Их засаг” танхимд Нийтийн мэдээллийн тухай болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болно.


14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.


14.00 цагт 415 тоот өрөөнд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Холбоотой мэдээ