10 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-09 13:36:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй суманд 10 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.
"Нутгийн хишиг" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Сэврэй суманд 10 айлын орон сууц ашиглалтад оруулж, оршин суух иргэдэд түлхүүрийг нь гардуулан өглөө. Салбар бүрийн төлөөлөл энэхүү орон сууцанд орсноороо онцлог ач холбогдолтой болж байна. Тухайлбал төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх, залуу гэр бүлийн төлөөлөл багтжээ.
"Шинэ мянган айл" орон сууцжуулах хөтөлбөрийг Баяндалай, Сэврэй, Номгон, Хүрмэн, Ханхонгор Баян-Овоо, Цогтцэций суманд хэрэгжүүлж, айл өрхүүд сумандаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байна.
Холбоотой мэдээ