Дундговь аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-10 16:47:07

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Дундговь аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр баяр наадмын мэндчилгээндээ,

“Эцэг өвгөдөөс өртөөлөн ирсэн төрт ёсны үндэсний их баяр наадам нь та бидний бусдаас ялгаран танигдах соёлын гайхамшигт нэгэн өв бөгөөд Монгол түмэн энэхүү баяраар билэгтэй сайхнаа хэлэлцэж , ёс уламжлалаа дээдэлж , түүх шаштираа хүндэтгэн, ололт амжилтаараа бахархан өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ.

Дундговь аймгийн маань хувьд мал сүрэг таван төрөл дээрээ өсөн 2.7 сая толгойд хүрч , орон нутагт их бүтээн байгуулалтууд өрнөж, хөдөлмөрч, бүтээлч олныхоо амжилт , зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжсэн олон олон амжилтаар үндэсний баяр наадмаа угтаж байна.

Мөн түүхэн хариуцлагатай сонгууль явагдлаа. Сонгуулийн үр дүн, иргэдийнхээ сонголтонд хүндэтгэлтэй хандаж байна.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр , идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эрмэг шандаст хүлгүүд нь хурдан , цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай” гэжээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ