Иран хориг арга хэмжээнүүдийг цуцалсан тохиолдолд Парисын хэлэлцээрийг соёрхон батална гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-11 15:54:21

ТЕХРАН. /AFP/. Манай улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэвээр байгаа цагт бид Парисын хэлэлцээрийг соёрхон батлахгүй гэж Ираны Байгаль орчны газрын дарга Али Салажегех мэдэгджээ.


“Иран улс Парисын хэлэлцээрт гарын үсэг зурж, үүрэг амлалт өгөхийн тулд тавих эхний нөхцөл бол хориг арга хэмжээнүүдийг цуцлах юм” А.Салажегех мэдэгдсэнийг төрийн мэдлийн “IRNA” агентлаг уламжилсан байна.


Иран нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн оролцогч тал боловч дэлхийн дулаарлыг тогтоон барих талаарх 2015 оны Парисын хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа юм.


Тухайн онд Иран томоохон гүрнүүдтэй хориг арга хэмжээнүүдийг сулруулсны хариуд цөмийн хөтөлбөрөө хязгаарлах гэрээ байгуулсан. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээнээс 2018 онд улс орноо гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдийг дахин тогтоосон билээ. 

Холбоотой мэдээ