АХБХ-ны Анагаах ухааны бага хуралд оролцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос өөрийн гишүүн холбоод болон түүний эмч, эмнэлгийн ажилтнуудыг Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны Анагаах ухааны бага хуралд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Катар улсын Доха хотноо тус улсын хөлбөмбөгийн холбоо болон дэлхийн спорт гэмтлийн томоохон эмнэлэг болох Аспетар эмнэлэг хамтран 2022 оны 3 дугаар сарын 8-10-нд АХБХ-ны 7 дахь удаагийн Анагаах ухааны бага хурлаа зохион байгуулах юм байна.
Бага хурлын
өмнөх өдөр Спортын физик эмчилгээний сургалт, мөн 9-нд өвдөг, шагай,
мөрний гэмтлийн цогц сургалт явагдах бөгөөд оролцогчдод бүрэн нээлттэй байх аж.
АХБХ-ноос
симпозиумд эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэх, илтгэл тавихыг уриалж байгаа аж. Одоогоор FIFA,
UEFA, CONMEBOL, CAF болон Аспетар зэрэг байгууллагуудаас нийт 40 гаруй илтгэгч,
мэргэжилтнүүд оролцохоор бүртгэгдсэн бөгөөд цаашид 60 хүртэл илтгэгчдийн
мэдээллийг хүлээн авахаар
төлөвлөжээ.