Гал түймэр гарч болзошгүй 2527 зөрчлийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-аас хийсэн ээлжит хяналт шалгалтад 3787 өрхийг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 2527 зөрчлийг илрүүлэн 264 зөрчил буюу 10.4 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
НОБГ-аас “Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд СБД-ийн 15, 17 дугаар хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
Тус үйл ажиллагаанд НОБГ, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, СБД-ийн 15,17 дугаар хороодын хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Сүхбаатар дүүрэг дэх хэрэлэгчдэд үйлчлэх төв”-ийн нийт 450 ажилтан оролцлоо.
Мөн 3708 иргэнд галын аюулаас урьдчилан
сэргийлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч,
гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө
өгчээ.