Хужирт суманд 5 тэрбумын төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-24 12:00:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Сумын төвийн шинэчлэл” төслийг 2022 онд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд сумын төвийг цэвэр, бохирын систем, инженерийн шугам сүлжээнд холбож, 7 мянга орчим иргэний ая тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх юм.

Мөн ирэх онд тус суманд 320 хүүхдийн суудал бүхий спорт заалтай сургуулийн барилга, 400 хүний суудалтай Соёлын төв, Цаг уурын барилгыг барих ба энэ жил эхлүүлсэн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн барилгыг гүйцээж ашиглалтад оруулах аж. Түүнчлэн Бат-Өлзий - Хужирт чиглэлийн 49.2 км хатуу хучилттай авто замын ажлыг долоон гүүрний байгууламжийн хамт барихаар 2022 оны улсын төсөвт тусгажээ.

Холбоотой мэдээ