Нөөцөд 15 мянган тонн мах бэлтгэхээр зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдлаас хамаараад импортлогч орнууд манай улсаас мах авахгүй шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Иймд ХХААХҮЯ дотоодын махны худалдааг дэмжин, төв суурин газарт махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч айна.
Засгийн газраас махны
нөөц бэлтгэхэд гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөттэй зээл
олгохоор шийдсэн. Одоогоор 17 аж ахуйн нэгж 81 тэрбум төгрөгийн зээл авч, арилжааны
банканд 19 тэрбум төгрөгийн зээлийг судалж байна.
Үйлдвэрүүд 6.1
мянгран тонн мах нөөцлөөд байгаа. Энэ жил 15 мянган тоннн мах бэлтгэх
зорилготой. ХААДС-д ч бизнесийг дэмжих зорилгоор аймаг орон нутгаас ирж буй,
эрүүл ахуйн шаардлага хангасан 5 мянган тонн нөөцлөхөөр төлөвлөжээ.
Тус яам 31
байршилд орон нутгийн мал, махны бизнес эрхлэгч, цагаан идээ боловсруулж
үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулна. Тухайлбал,
Төв цэнгэлдэх хүрээлэнд сарын хугацаанд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, малчдын
гар дээр байгаа цагаан идээ, махыг дундын зуучлалгүй худалдах юм. Тээврийг
зохион байгуулалттай шийдэн, хямд өртгөөр нийлүүлэх, худалдааны үеэр ангилах,
зүсэх үйлчилгээг төвлөрүүлэн, өвлийн идэш бэлтгэхэд нь дэм болох зорилготой аж.
“Ингэснээр хавар хүнсний
хэрэгцээний махны нөөцийг хангалттай бэлтгэн, хэрэглэгчдэд тогтвортой нийлүүлэх
бодлого барьж байгаа. Нийт 31 тогтвортой байршил бий болгоно. Зүүн аймгуудын иргэд,
аж ахуйн нэгжүүд төвлөрч Тэнгэр Амгалан төв дээр, Саруул зах дээр говийн
аймгууд гэх мэт 7 байршилд тогтмол орон нутгийн худалдаа тогтмол хийнэ” гэдгийг ХХААХҮ-ийн
сайд З.Мэндсайхан хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.